өдөр
шөнө
×

ОХУ хос үйлчилгээтэй, дархлаа удаан тогтоодог вакцин бүтээжээ

ОХУ-ын Туршилтын анагаах ухааны хүрээлэн болон “Biocad” компаний эрдэмтэд хамтарч, коронавирүсээс удаан хугацаагаар хамгаалж дархлаа тогтоодог вакцин бүтээжээ. Хамрын цацлага хэлбэртэй энэ вакцин бол эсрэг биетүүд, дархлааны системийн эсүүдийг идэвхжүүлдэг, үүний ачаар B- ба Т-лимфоцитүүд нь өдөөгчийг “нүдэлж аван” түүний эсрэг дархлааны эсүүдийг ялгаруулдаг юм байна... Энэ вакцины бүтцэд коронавирүсийн уургуудын геномтой гриппийн рекомбинант вирүс ордог. Түүнийг лабораторийн оготно дээр туршиж аюулгүй гэдгийг нотолсон. 3 дахь хоног дээр мэрэгчдийн уушгинд вакцины вирүсийн амьд хэсгүүд илрээгүй, өөрөөр хэлбэл вакцины бүтцэд орсон өдөөгч нь өсч үржих чадваргүй, өвчин үүсгэдэггүй гэсэн үг. Мөн оготны бие дэх эсрэг биетүүд ба Т-лимфоцитүүдийн түвшин хэвийн хэмжээнээс олон дахин нэмэгдэж байлаа. Дараа нь уг вакциныг арай том мэрэгч буюу Сирийн үхэр зусаг дээр вакциныг туршжээ. 
“SARS-CoV-2” вирүс ба гриппийн эсрэг хос үйлчилгээтэй энэхүү шинэ вакцин нь улирлын өвчлөлөөс сэргийлэхийн зэрэгцээ мутацлагдсан вирүсийн янз бүрийн штаммын эсрэг үр дүнтэй тэмцдэг аж. Оросын Шинжлэх ухаан сангийн дэмжлэгтэй явагдсан энэхүү судалгааны үр дүнг “Vaccines” сэтгүүл нийтэлжээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top