“COVID 19-н өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед хоолны цэсээс зарим хүнсийг хасвал дархлаа улам бэхжих болно. Амттаныг хэтрүүлж хэрэглэвэл дархлааны системийн эсүүдийн идэвх 2-3 цагийн турш буурдаг, үүнээс болж вирүсийн халдварыг тэсвэрлэх бидний чадвар ч буурна. Өөрөөр хэлбэл, чихэр болон жигнэмэг, чихэрлэг хийжүүлсэн ундаа зэргийг өдөрт 3 ба түүнээс олон хэрэглэвэл дархлаанд сөргөөр нөлөөлнө... Чихрийн шижинтэй хүмүүс, мөн нүүрс-усны солилцоо доголдсон өвчтөнүүд нь аливаа халдварт өртөмхий бүлэгт хамаардаг.... Архи, согтууруулах ундаа мөн дархлааны эсүүдийн идэвхийг бууруулдаг. 50 грамм архи уухад доторхыг бүрэн халдваргүйжүүлж ариутгадаг гэсэн яриа явдаг. Гэвч үнэндээ тийм биш, алкоголь бол хүний бие махбодид зөвхөн хор хөнөөл учруулдаг. Бага тун аюулгүй гэж үздэг нь бас төөрөгдөл. Иймээс бие организмын дархлаагаа хамгаалж бэхжүүлье гэвэл архиас бүрмөсөн татгалзаарай” хэмээн Оросын хоол зүйч Елена Игнатикова зөвлөлөө.