Өвчин тусвал мэдээж эмнэлэгт хандах нь хамгийн зөв алхам. Харин зүрх судасны өвчнөө эмчлүүлэх явцад эмчээс зөвлөгөө авч нэмэлт байдлаар дараах аргыг хэрэглэж болох юм.
Зөгийн бал: Зөгийн бал бол зүрхний булчинд таатай нөлөөлж зүрхний судсуудыг тэлэхэд тусалдаг, мөн зүрхний цусан хангамжийг сайжруулдаг хүнс. Та өдөрт 2-3 удаа зөгийн бал хэрэглэ. 1 хоолны халбага зөгийн балыг усанд найруулан уугаарай. Эсвэл зөгийн балыг жимстэй цуг идэж болно.
Долоогоно: Долоогоно жимс, түүний цэцгийг зүрхний өвчтэй хүмүүс хэрэглэхэд сайнаар нөлөөлдөг. 200 мл усанд 1 хоолны халбага хатаасан долоогоно ногдохоор тооцон бэлд. Эхлээд халуун саванд буцалсан усаа хийж долоогоно нэмж 40-60 минут байлгаж идээшүүлнэ. Хүсвэл дөрвөлж (пустырник)-өөс 1 цайны халбагыг нэмж болно. Энэ идээшмэлээс өдөрт 3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө тус бүр тал стаканыг ууна. 3-6 сарын турш уухад үр дүнгээ өгдөг. Энэ бол урт хугацаа шаардах ч ямар ч сөрөг нөлөөгүй, үр дүн сайтай арга.