өдөр
шөнө
×

Саахарын түвшнийг бууруулах туршилт амжилттай болов

“Ягаан гагнуурын (Rhodiola rosea, родиола розовая) үндсээр хийсэн хандыг ирээдүйд II төрлийн чихрийн шижин өвчтэй хүмүүсийг эмчлэхэд ашиглах боломжтой. Энэ сэдвээр хийсэн манай судалгаа сайн үр дүн өглөө” гэж Ирвайн дахь Калифорний их сургуулийн болон Бригам Янгийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Ягаан гагнуур бол улаан номонд орсон ховор ургамал билээ. Эрдэмтэд ягаан гагнуурын хандыг гений өөрчлөлттэй хулгана дээр туршиж үзсэн. Оготно хулганууд таргалалттай, тэдэнд чихрийн шижинтэй төстэй шинж тэмдэг илэрсэн байв. Харин энэ ханд хулгануудын цусан дахь глюкозын түвшнийг бууруулж инсулин тарианы хариу урвалыг сайжруулан ходоод гэдэсний замын бактериудын бүтцийг загварчилж үрэвслийг бууруулж байв. Тэдний судалгааны тухай нийтлэл “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгджээ. “Чихрийн шижин өвчнийг одоо эмчлэхдээ амьдралын хэв маягаа өөрчил хэмээн зөвлөж эм тариа өгдөг. Гэвч эдгээр эм тариаг хэрэглэх тусгай заалт бий, мөн зарим хүнд харшилдаг тул чихрийн шижнийг эмчлэх шинэ арга хэрэгсэл, эм бүтээх шаардлага үүссэн. Ягаан гагнуурын ханд энэ өвчнийг эмчлэхэд сайн үр дүн өгнө гэж бид найдаж байна. Цаашид илүү өргөн цар хүрээтэй туршилт явуулахаар төлөвлөж байгаа төдийгүй дараа нь чихрийн шижинтэй хүмүүс дээр туршина” хэмээн Эм зүйн ухааны профессор фармацевтических наук Махтаб Жафари ярилаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top