өдөр
шөнө
×

Хар усан үзэм залуужуулж үрэвслийг намдаана

Усан үзэм хэрэглэснээр мэдээж архаг өвчнөө эдгээх боломжгүй, гэхдээ түүнийг биеийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор хэрэглэж болно. Хар хөх өнгийн усан үзэм нь ногоон өнгөтэйг бодвол илүү их ашигтай бодисуудыг агуулдаг. Хар усан үзмэн дэх полифенолуудын ачаар холестерины түвшин буурч холестерины товруу үүсэхээс сэргийлнэ. Ер нь усан үзэм бол атеросклерозоос сэргийлэхэд тустай сайн хэрэгсэл. Хар усан үзэм их хэмжээний антиоксидантууд агуулдаг учраас залуу насыг уртасгахад тусалж үрэвслийг сааруулж намдаадаг. Усан үзмийг доторх ястай нь идэхэд гэмгүй, гол нь маш сайн зажилж хэрэглэвэл бие махбодь тань илүү их ашигтай бодис авах болно. Гэхдээ чихрийн шижин, элэг нь өөхөлсөн хүмүүс усан үзэм хэрэглэж болохгүй. Усан үзмэнд их хэмжээний фруктоз бий, иймээс нэг удаад 100 граммаас илүү хэрэглэх дэмий. Усан үзмийг хоолны завсар хооронд идэх сайн. Түүнийг самар эсвэл аарцтай хольж хэрэглэвэл цусан дахь глюкозын түвшин огцом өсөхгүй. Түүнчлэн хар усан үзмэн дэх антиоксидантууд, флавоноидууд нь буруу хооллолтын сөрөг уршиг дагавраас таны бие организмыг хамгаална. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top