Үхрийн элэг: Үхрийн элэг бол хоолны дэглэм сахидаг хүмүүст тохиромжтой хүнс. Түүнд олон төрлийн витамин, микро элемент, ашигтай өөх тос, уураг, амин хүчил агуулагддаг, ялангуяа В12 витамин, зэсээр баялаг. Үхрийн элэг нь уураг тархины ажиллагааг эрчимжүүлж мэдрэлийн эсүүдийг сайжруулдаг. Тиймээс тогтмол хэрэглэвэл ой тогтоолт, танин мэдэхүйн чадвар дээшилнэ. Түүнчлэн үхрийн элэг идэхэд цөсний бүтэц сайжрах, элэг нөхөн сэргэх, биеэс хортой бодисууд гадагшлах, цус эрүүлжих, тромб үүсэх эрсдэл буурах зэрэг олон сайн талтай.
Гахайн элэг: Гахайн элгийг тогтмол хэрэглэвэл цус төлжилтөд сайн, ялангуяа эмэгтэйчүүдэд. Түүнчлэн эрчүүд энэ хүнсийг идвэл инфаркт, инсультээс хамгаална. Ер нь гахайн элэг нь бодисын солилцоог сайжруулж эсүүдийн нөхөн сэргэх явцыг идэвхжүүлдэг. Түүнд В12 зэрэг В бүлгийн, мөн А болон D, Е витамин, бас төмөр, магни, кали, зэс зэрэг чухал фермент, микро элементүүд агуулагддаг.
Тахианы элэг: Амархан шингэдэг энэ хүнс мөн олон төрлийн витамин, микро элементээр баялаг. Түүнийг тогтмол идвэл цус, дархлаа, арьс, шүдний байдалд эерэг нөлөөлдөг. Мөн цус багадалт зэрэг өвчнөөс сэргийлнэ. Тахианы элэг олон тэжээллэг бодисуудыг агуулдаг учир архаг ядаргаа, мэдрэлийн хямрал, нойрны асуудалтай үед тустай, ажлын чадварыг дээшлүүлдэг. Тахианы элгэнд их хэмжээний пантеноны хүчил бий, энэ нь эрчүүдийн булчингийн жинг нэмэгдүүлж хөвчрөлд ашигтай. Иймээс тахианы элгийг 2 өдөр тутамд, ядаж 7 хоногт 2 удаа хэрэглэхийг хоол зүйчид зөвлөдөг.