өдөр
шөнө
×

Гар хөлөө арчлахуй

Хэрэв таны гар хөл бадайрч чинэдэг бол архи тамхиа хаях хэрэгтэй, тэр бүү хэл өтгөн цай, кофе уухаас татгалзсан нь дээр. Та байнга халуун хоол, агшаамал идэж сур. Түүнчлэн бие организмаа чийрэгжүүлж дасгал, гимнастик хийж хэвшвэл хөл гарын цусан хангамж сайжрах болно. Гар, хөл чилэх, хөших, бадайрах үед дараах 2 аргаас сонгон хэрэглээрэй. 
* 100 мл ургамлын тосон дээр 10 грамм хар, нунтаг чинжүү нэмж холиод зөөлөн гал дээр чанах хэрэгтэй. Байнга хутгасаар 30 минут орчим буцалгаарай. Энэ чанамлыг хөрсний дараа гар, хөлөндөө түрхвэл өвдөлт намдаж бадайрахаа болино. 
* Давсалсан өргөст хэмхийг дөрвөлжин хэрчинэ. Улаан, халуун чинжүүгээс хэдийг авч жижиглэнэ. Одоо 0,5 литр цагаан архи авч чинжүү, өргөст хэмхээ хий. Үүнийг 7 хоног харанхуй газарт байлгажх ёстой. Дараа нь шүүж аваад энэ уусмалаар хөл гараа арчаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top