өдөр
шөнө
×

Гар утасны гэрэл хөгшрүүлдэг

АНУ-ын Орегон мужийн их сургуулийн эрдэмтэд “Гар утасны дэлгэцээс цацардаг хөх гэрэл арьсыг хөгшрүүлдэг.... Энэ нь эсүүдийн хөгшрөлтийг түргэсгэх магадлалтай” хэмээн мэдэгдлээ. “Neuroscience News” сонины нийтлэлд дурдсанаар эрдэмтэд туршилтандаа “Drosophila melanogaster” ялаа ашиглажээ. Нүдгүй ялааг 14 хоногийн турш хөх гэрэлд байлгасан. Дараа нь энэ бүлгийн үр дүнг харанхуйд байлгасан ялааныхтай харьцуулав. Гэтэл хөх гэрлийн үйлчлэлийн улмаас ялааны толгойн эсүүд дэх метаболитын (эсүүд зөв ажиллахад шаардагдах химийн бодисууд) түвшин эрс ялгаатай болсон байлаа. 
“Зурагт, нөүтбүүк, гар утас зэрэг өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмжийн хөх гэрлийн хэт их үйлчлэл нь та бидний бие организмын эсүүдэд сөрөг нөлөөлж болзошгүй. Тусгай метаболитуудын түвшин хөх гэрлийн нөлөөгөөр хэрхэн өөрчлөгдөж байгааг ялаан дээр бид анх удаа харуулж чадлаа. Хөх гэрлийн нөлөөг сайн судлахын тулд хүмүүсийн эсүүд дээр шинэ судалгаа туршилт явуулах хэрэгтэй” хэмээн Орегоны их сургуулийн интегратив биологийн профессор Ядвига Гибултович мэдэгдэв. 
Гэхдээ энэхүү туршилтанд ашигласан гэрэл нь гар утасныхаас илүү хүчтэй байсан, иймээс эсүүдийн гэмтэл хүмүүст хүчтэй илрэхгүй байх гэж эрдэмтэд тайлбарлалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top