өдөр
шөнө
×

“Спутник V” хамрын вакцин 6 сарын дархлаа тогтоодог

“Emerging Microbes & Infections” олон улсын сэтгүүлд коронавирүсийн эсрэг үйлчилгээтэй хамрын вакцины туршилтын үр дүнгийн талаар нийтэлжээ. Оросууд хамрын шинэ вакцинаа оготно, сармагчин дээр туршсан аж. “Спутник V” вакцины хамрын цацлага хэлбэр нь 6 сар буюу 180 өдрөөс доошгүй хугацаагаар амьтдын амьсгалын замын эрхтэний салслаг болон бүх биеийг коронавирүсээс хамгаалж чадаж байв.
Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан энэ талаар “Гамалеин нэрэмжит Тахал, микробиологийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн хамрын вакциныг лабораторийн амьтад дээр туршсан. Туршилтын дүнгээс үзэхэд "Спутник V" вакцины хамрын хэлбэр нь урт хугацааны турш тогтвортой дархлаа тогтоож байв. Үүнийг цусны ийлдэст бүрэлдсэн IgG- саармагжуулагч эсрэг биетүүд, антиген-өвөрмөц Т-эсүүдийн хурдан өсөлт, мөн хамрын салслаг бүрхүүлд IgA- эсрэг биетүүд үүссэн явдал баталсан” хэмээн мэдэгдлээ. 
“Манай хамрын вакцин туршилтын үеэр омикрон хувилбарын эсрэг үр дүнтэй үйлчилж байсан” хэмээн Гамалеин төвийн захирал Александр Гинцбург өмнө мэдэгдсэн юм.   
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top