өдөр
шөнө
×

Тамхичны хувцас хүртэл хорт хавдар тараадаг гэв

Тамхи, дам тамхидалт хэр хор хөнөөлтэй тухай хүмүүс сайн мэддэг. Харин одоо эрдэмтэд “гуравдагч тамхидалт” хэмээх шинэ аюулын тухай сэрэмжлүүлж байна. Тамхины утаа, үнсний хортой хэсгүүд хувцас хунар, үс гэзэг, өрөөний тавилга, шалан дээр “бууж” үргэлжлүүлэн хордуулж байдаг гэж эрдэмтэн судлаачид ярилаа. Туршилтын үеэр тамхи татдаггүй 3 хүнд архаг тамхичдын хувцсыг өмсгөн 3 цаг явуулжээ. Гэтэл шинжилгээний дүн гарсны дараа эдгээр хүмүүсийг маш их аюулд өртүүлсэн гэдгээ эрдэмтэд ухаарав. Яагаад гэвэл архаг тамхичдын хувцас өмссөн хүмүүсийн цусан дахь хортой бодисуудын түвшин 86 дахин нэмэгдсэн байв. Эдгээр хортой бодисууд бол хорт хавдар өдөөгч NNK ба NNN канцерогенн нитрозамин. 
Өөр нэг судалгаанаас үзэхэд эдгээр канцероген нь уушигны эдүүдэд нэвтэрсэн тохиолдолд ДНК-д ноцтой хор хөнөөл учруулж, улмаар хорт хавдар үүсэх нөхцөл бүрдэж байв. Берклийн үндэсний лаборатори одоо гуравдагч тамхидалтын нөлөөг маш идэвхтэй судалж байна. “NNK, NNN нь хүний арьсан дээр буусан тохиолдолд бие организмд хурдан нэвтэрдэг, дараа нь шинжилгээ авахад шээс, цуснаас илэрсэн. Түүнээс гадна аюултай хэсгүүдээс хамгийн хүчтэй канцероген бол котинин, энэ нь никотин бодисын солилцоонд орох үед үүсдэг. Түүнчлэн NNK асар их аюултай. Гэтэл энэ 2 бодис бие биетэйгээ болон агаар бохирдуулагч бусад хэсэгтэй урвалд орж шинээр олон канцероген үүсгэж байлаа....  Никотин хүний арьсанд шингэдэг ба улмаар өөр олон хортой бодистой цуг бие организм руу нэвтэрдэг” хэмээн эрдэмтэд сэрэмжлүүлэв. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top