өдөр
шөнө
×

Хүч тамир, гоо сайхны унд

Амарч ирсний дараа намар ажил, хичээл дээр анхаарал төвлөрөхгүй, нойрмоглож сулбайж ядраад бавал хүч тамир, гоо сайхан, эрүүл мэнд бэлэглэх эдгээр цай ундыг бэлдэж уугаарай. 
Анистай цай: Анис, алирстай цай нүүр царайг гоё сайхан болгож бие цэвэрлэн бодисын солилцоог сайжруулдаг. 
Корицатай тараг: Корица эсвэл цагаан гааг тарагтай хольж уухад бодисын солилцоог сайжруулж биеийн хамгаалалтын хүчийг дээшлүүлдэг. Мөн хүйтэн өдөр дулаацуулна. 
Чацарганатай цай: Чацаргана бие организмыг эрүүл байлгаж дархлаа бэхжүүлдэг. Жаахан чацаргана авч нухаад дээр нь ногоон цайг хандалж хийнэ. 
Цангистай унд: Цангис жимсийг чанаж, хандалж уухад нүүр царайг сайхан болгож хоол боловсруулалтыг сайжруулан бие цэвэрлэж элдэв вирүс, бактериас хамгаалах хүчийг нэмнэ. 
Нимбэгтэй цай: Халуун усанд жаахан нимбэг, тал цайны халбага цагаан гаа хийж ууна. Мөн цагаан гаатай, нимбэгтэй цай бэлдэж уухад биеийн дархлаа бэхжиж ханиад томуугаас айлтгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top