өдөр
шөнө
×

Эрүүлжүүлэх 5 хүнс

Хүний бие организмд ашигтай, эрүүл мэндийн байдлыг сайжруулдаг 5 хүнсийг шинжээчид нэрлэснийг “ETNT” сонин нийтэлжээ. 
* Шош бол уургийн эх үүсвэр бөгөөд амьтны гаралтай уургаас ялгаатай нь хортой өөх тос агуулдаггүй. Шош түүнчлэн зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулахад тусалдаг.
*  Брокколи ногоо нь сульфорафанаар баялаг, энэ бол хорт хавдрын гений эсрэг тэмцэж хорт хавдрын эсүүдийг үхүүлдэг бодис. 
*  Бууцайнд лютеин ба зеаксантин агуулагддаг, эдгээр нь хөхний хорт хавдрын эсрэг тэмцдэг. Мөн энэ ногоонд ДНК-г бэхжүүлдэг фолийн хүчил бий. 
* Овъёосны агшаамал нь 2-р төрлийн чихрийн шижин өвчнөөс сэргийлдэг. 
*  Алим нь цусны судсуудын уян хатан байдлыг хадгалж даралт бууруулдаг. Түүнчлэн энэ жимс нь олон төрлийн витаминаар баялаг билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top