Та энэ зөвлөгөөний дараа арилгасан төмсний хальсыг хогийн сав руу шидэхээ болих байх.
- Цусны даралт ихдэх өвчний үед төмсний арилгасан хальс дээр халуун ус хийж 10 минут чанаад хөргөнө. Энэ чанамлаас өдөрт 4 удаа, хоол идэхийн өмнө тус бүр 2 хоолны халбагыг ууна.
- Шамбарам буюу геморрой гарвал 3-5 литрийн савыг төмсний арилгасан хальсаар дүүргэнэ. Дээр нь ус хийж чана. Дараа нь энэ чанамлаа горшоок эсвэл өөр тохирох сав руу юүлж дээр нь суух хэрэгтэй. Халуун ууран дээр 15-20 минут суувал зохино.
- Бронхиттой (хий ханиалгах, мэнгэр) бол төмсний хальсыг усанд 10-15 минут буцалга. Усыг асгаад чанасан хальсаа сайн нух. Нухаш болсон хальсыг марлинд ороож цээжин дээрээ бигнүүр болгон тавиарай.