өдөр
шөнө
×

Оюуны хөдөлмөр эрхлэгчдийн 5 хүнс 

Доор дурдсан 5 төрлийн хүнс бүхий л насныханд, тэр тусмаа сурагч оюутнуудад нэн хэрэгтэй. 
Самар: Түүнд агуулагддаг В1 витамин бол уураг тархины ажиллагааг идэвхжүүлдэг, харин тиамин нь ой тогтоолтыг сайжруулж шинэ мэдээллийг “боловсруулахад” тусална. Өдөрт 4-5 ширхэг хушга идэхэд хангалттай. 
Далайн загас: Таны оюун ухаанд тустай “омега 3” өөхөн хүчил түүнд бий. Та өдөрт 100 грамм загас ид, эсвэл загасны тос уугаарай. 
Какао: Энэ унд таныг сэргээж, ажиллах чадварыг дээшлүүлнэ. 
Өндөг: Өндгөнд агуулагддаг лецитин нь мэдрэлийн систем, тархинд нэн тустай. 7 хоногт 3-4 ширхэг тахианы өндөг, эсвэл 7-8 ширхэг бөднө шувууны өндөг хэрэглээрэй. 
Алим: Түүнд агуулагддаг фосфор бол мэдрэлийн системийг бэхжүүлдэг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top