өдөр
шөнө
×

Ковидын нас баралтыг бууруулах арга олжээ

“COVID 19”-р өвчилж эмнэлэгт хэвтэх, энэ өвчнөөр нас барахыг бууруулах аргыг олсон тухай Огастын их сургуулийн дэргэдэх Жоржийн анагаахын коллежийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний энэ бүтээлийг “Ear, Nose & Throat” сэтгүүл нийтэлжээ. Энэхүү туршилтанд 55 ба үүнээс дээш насны 79 хүн хамрагдсан аж. 
“SARS-CoV-2 вирүс нь биеийн бүх эдүүд, эрхтэн дэх (бас хамрын хөндийд ч бий) “ACE2” уурагтай харилцан үйлчлэлд ордог. Эмгэг вирүсүүдийг АСЕ2-д бэхлэгдэхээс сэргийлдэг олон эм хэрэгсэл бүтээсэн. Харин манай судалгаа хамгийн хямд, бүгдэд хүртээмжтэй аргыг оллоо. Хамраа физиологийн сул уусмалаар өдөрт 2 удаа угаах нь коронавирүсийн бэхлэгдэх чадварыг бууруулж байна. Туршилтын явцад энэ угаалтын ачаар эмнэлэгт хэвтэх нь 8,5 дахин буурсан, мөн хяналтын бүлэгтэй харьцуулахад нас барсан тохиолдол гараагүй” хэмээн эрдэмтэд тайлбарлалаа. 
79 оролцогчийн 1,3% нь Түргэн тусламжийн тасагт хэвтсэн, гэхдээ хэн ч нас бараагүй. Харин хамрын угаалт туршаагүй бүлгийг авч үзэхэд мөн хугацаанд 9,47% нь эмнэлэгт хэвтэж 1,5% нь нас баржээ. 
Эерэг тест гарсны дараа оролцогчид хэрэв 24 цагийн дотор хамрын угаалтыг аль болох хурдан хийж вирүсийн талыг ч бол арилгавал өвчлөл арай хөнгөн явагдаж байв. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top