өдөр
шөнө
×

Чацарганаар анагаахуй 

Чацаргана жимс бол нян устгах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, түүгээр зүрх, арьс, ходоодны шарх, 12 нугалаа гэдэс, эмэгтэйчүүдийн болон хавдрын өвчнийг эмчилдэг. Мэдээж энэ жимсийг эмчилгээний зориулалтаар ашиглах бол эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэх нь зүйтэй.
- Чацарганы үрийг чанаж хэрэглэвэл гэдэс туулгах сайн хэрэгсэл болно.
- Арьсны харшлын үед (дерматит, экзем) дараах тунгаар чанамал бэлдэн хэрэглэнэ. 1 стакан усанд 20 грамм чацаргана ногдохоор тооцоолж чанана. 15 минут буцалгаад 30 минут тунгааж шүүнэ. Үүнээс өдрийн турш 100 граммаар ууж болно. Эсвэл бигнүүр маягаар тавьж шавшиж болно.
- Хөнгөн хэлбэрийн ходоодны өвчний үед чацарганы чанамлыг дараах аргаар бэлдэнэ. 3 хоолны халбага чацаргана дээр 0,5 литр халуун ус хийж зөөлөн гал дээр 10 минут буцалга. Дараа нь тунгаан шүүж яг цай шиг өдөрт 2-3 стаканыг уугаарай.
- Арьсны өвчний үед чацарганы навч, мөчрийг идээшүүлж хандлан ваннд хийж ороход сайн үйлчилгээ үзүүлдэг.    
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top