өдөр
шөнө
×

Самар, үр идвэл эрт нас барах эрсдэл 2 дахин бага

“Хоолны цэсэндээ самар, үр нэмж тогтмол хэрэглэвэл эрт нас барах эрсдэлийг 2 дахин бууруулах боломжтой, яагаад гэвэл эдгээр хүнс нь эрүүл мэндэд нэн ашигтай болох омега-6 өөхөн хүчлээр баялаг. Ийм хүчлүүд мөн цусан дахь холестерины түвшинд эерэг нөлөөлдөг. Бас омегоа-6 нь үрэвслийн эсрэг нэгдлүүд ялгарахад тустай” хэмээн Дорнод Финляндын их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Эрдэмтэд 22 жилийн турш явуулсан судалгаандаа 42-60 насны 2480 эрэгтэйг хамруулсан аж. Туршилтын явцад оролцогчдын цусан дахь өөхөн хүчлийн түвшнийг судалсан, мөн дараа нь тэднээс үе үе тест авч байжээ. 22 жилийн  хугацаанд 1143 хүн янз бүрийн өвчнөөр нас барсан юм байна. “Линолевой хүчлийн түвшин өндөр байгаа хүмүүсийг ийм үзүүлэлт доогуур гарсан оролцогчидтой харьцуулахад эрт нас барах эрсдэл 43% буурч байв" хэмээн Финляндын эрдэмтэд дүгнэжээ. . 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top