өдөр
шөнө
×

Иван цайны ашиг тус 

Иван цай бол олон төрлийн витамин, микро элементээр баялаг бөгөөд вирүс бактерийн эсрэг , мөн мөөгөнцөр ба харшлын эсрэг үйлчилгээтэй. Мэдээж, түүнийг уухын өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй, бас ууж байхдаа заавал үе үе завсарлаж байх ёстой. Иван цайг уухад нойр хэвийн болж сэтгэлийн түгшүүр намдан цусан дахь холестерин буурч хоол идэх дуршил багасдаг. Түүнчлэн энэ цайны хандыг ханиад томуу, идээт үрэвсэл, арьсны өвчин, шээс гадагшлуулах зэрэгт хэрэглэх нь бий. Өглөөдөө хүч тамираа сэлбэж ажиллах чадвараа дээшлүүлэхийг хүсвэл иван цайг дараах байдлаар  нэмэлттэй хэрэглэж болно. 
- Иван цай + хүн орхоодойн үндэс.  
- Иван цай + чага (энэ супер цай үрэвслийг арилгадаг)
- Иван цай + цагаан даль. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top