Хүчиллэг ихтэй хүнс шүдний пааланг гэмтээх аюултай, тэр тусмаа хэрэв шүд зарим нэг гэмтэлтэй бол иймэрхүү хүнсийг болгоомжтой хэрэглэхийг хичээ. Шүдний пааланд сөрөг нөлөөлдөг хүнсний тоонд сонгино, сармис, томат, чавга, бөөрөлзгөнө, болгар чинжүү, улаан лууван, цитрусын төрлийн ногоо зэргийг нэрлэж болно. Эдгээр хүнсийг идсэний дараа заавал шүд, амны хөндийгөө цэвэрлэ, эс тэгвэл аажимдаа шүдний гадаргуу арзайж зөөлрөн өнгөр суухад амархан болно, үүнийг дараа нь арилгахад хэцүү. Мөн шүдний буруу зуулт, амны хөндийн ариун цэврийг сахихгүй байх зэрэг шалтгааны улмаас шүдний паалан гэмтэж болзошгүй. Түүнчлэн шүдний сойзыг удаан бүү хэрэглэ, ойр ойрхон соливол зохино. Түүнээс гадна шүдээ сойзоор угааж байхдаа хэт хүчтэй дарж болохгүй.