өдөр
шөнө
×

Удаан ковидын эрсдэлийг цусны шинжилгээгээр тодорхойлж чадав

АНУ-ын Калифорний их сургуулийн эрдэмтэд ковидоор удаан өвчлөх эсэх дүгнэлтийг цусны шинжилгээний анализаар тогтоох аргыг олжээ. Эрдэмтдийн бүтээлийг “EbioMedicine” сэтгүүл нийтлэв. Коронавирүсийн халдвар авсан 54 өвчтөний цусны плазмд шинжилгээ хийж, ковидгүй 102 хүнийхтэй харьцуулж үзжээ. Эрдэмтэд масс-спектрометрийн аргыг ашиглав, үүний ачаар плазмын уургууд дахь COVID-19-р өдөөгдсөн өчүүхэн өөрчлөлтийг ч тогтоож чадсан аж. “SARS-CoV-2”-н халдвартай хүмүүсийн биед 12 уургийн түвшин хэт өндөр байсан, энэ нь өвчний хүнд хөнгөнөөс хамаардаг болохыг баталжээ. Эрдэмтэд дараа нь Хиймэл оюуны алгоритмийг ашиглаж халдвар авснаас хойш 1 жилийн дараа шинж тэмдэг илэрсээр байх магадлалтай бүлгүүдийг тодруулсан аж. Цаашид нэмэлт судалгаа шинжилгээ явуулж цар хүрээг тэлэх ёстой хэмээн Америкийн эрдэмтэд үзэж байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top