Ханиад тусах, салхинд цохиулах үед дараах 4 аргаас сонгон хэрэглээрэй.
* Бөөрөнхий сонгиныг жижиглэж хэрчин зөгийн балтай сайн холино. 2-3 цаг тутам энэ холимгоос 1 хоолны халбагыг хэрэглэх хэрэгтэй. Жижиглэж хэрчсэн сонгиноос гичний тос ялгарч яг антибиотик шиг үйлчилдэг.
* Хатаасан балжингарма цэцгээс 2-3 хоолны халбагыг авч 1 стакан буцалсан час халуун усанд хийж хандална. Энэ хандан дээр халуун ус нэмж 1 литр болгох ёстой. Одоо энэ хандны уураар хамар хоолойгоо утаарай.
* Сонгиныг цагариг хэлбэртэй хэрчиж дээгүүр нь элсэн чихэр жаахан цацах хэрэгтэй. Үүнийг таглаатай саванд 24 цагийн турш хадгалаарай. Дараа нь түүнээс өдөрт 2-5 хоолны халбагыг авч хэрэглэ.
* Ханиад, хамрын ханиадын үед батраш (мята перечня) ба эвкалиптын хандаар утах сайн. 1 литр усанд хандаас 3-4 дуслыг хийж утаарай.