АНУ-ын Өмнөд Калифорний их сургуулийн эрдэмтэд “Саахар орлуулагчийг их хэмжээгээр хэрэглэвэл хүнд, ноцтой өвчин тусах магадлалтай” хэмээн мэдэгдлээ. Тэд лабораторийн оготно хулгана дээр туршилт явуулж хэдэн төрлийн саахар орлуулагч өгчээ. Гэтэл эдгээр мэрэгч амьтдын уураг тархины хэсэгт өөрчлөлт орж ой тогтоолт муудах, бодисын солилцоонд сөрөг нөлөөлөх зэрэг таагүй уршиг дагавар үзүүлж байгаа нь тогтоогдов. Саахар орлуулагч хүнсний зарим нэмэлт ямар хор хөнөөл учруулж болзошгүй талаар эрдэмтэд сэрэмжлүүлснийг доор дурдав:
Сахарин -хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Аспартам - элэг, уушигны хавдар үүсгэх аюултай.
Цикламат –бөөрний дутагдал үүсгэж болзошгүй.
Ксилит –бодисын солилцоог доголдуулдаг.
Калийн ацесульфам - энэ бол канцероген.