Гурвалжин будааны (сагадай) кисель бэлдэж хэрэглэвэл даралт хэвийн болох, холестерины түвшин буурах, гэдсээс хаягдал шаар ба хортой бодисуудыг гадагшлуулах, бодисын солилцоог сайжруулах зэрэг олон талын ашиг тустай.
Үүний тулд гурвалжин будааны гурил хэрэгтэй, эсвэл гурвалжин будааг кофе бутлагчид хийж жижиглэн гурил болгож болно. Гурвалжин будааны гурилаас 3-4 хоолны халбагыг авч 1 стакан хүйтэн усанд хийж хутгана. Дараа нь энэ зуурмагаа 1 литр буцалж буй ус руу бага багаар хийж хутгаарай. Бэлэн болтол буюу 5-10 минут чанана. Гал дээрээс киселиэ авахын өмнө 1 хоолны халбага оливын тос нэмээрэй. Энэ киселиэс өдөрт 2 удаа хэрэглэ. Өглөөний цай уухаас 30 минутын өмнө, мөн оройн хоолноос хагас цагийн өмнө тус бүр 100-150 мл кисель уух ёстой. Гурвалжин будааны киселиэ уусны дараа 1 цайны халбага зөгийн бал иднэ. 1 сарын турш уухад курс эмчилгээ болно.