өдөр
шөнө
×

Үе мөчинд тустай хүнс

“Үе мөч өвдөх олон шалтгаантай, жишээ нь буруу хооллолт. Кальци агуулсан хүнсийг ахиу хэрэглэвэл зохино. Сүү, цагаан идээ, загас, өндөг зэрэг хүнс бол үе мөчийг бэхжүүлдэг. Гэхдээ хэтрүүлэхээс сэргийлээрэй. D, С витамин болон фосфор, магни зэрэг микро элементүүд мөн үе мөчний байдалд эерэгээр нөлөөлдөг. D витамин нь ясны эдүүдийн хэвийн өсөлтөд тустай, шүдийг бат бөх болгодог. Энэ витаминтай хүнс гэвэл өндөгний шар, масло, сагамхай загасын элэг. Гэхдээ хүн D витамины ихэнхийг нарнаас авдаг гэдгийг мартаж болохгүй. Селен, хүхрээр баялаг хүнсийг хоолны цэсэндээ заавал багтаахыг зөвлөж байна. Селен бол үе мөчний тэжээлд чухал үүрэгтэй бөгөөд загас, сармис, өндөг, тахиа, цацагт хяруул, үхрийн элэг, мөөг, бразил самар, аарц, будаа, шошинд агуулагддаг. Харин бүх төрлийн мах, загасанд хүхэр бий, мөн исгэлэн сүүн бүтээгдэхүүн, шош, өндөг, будаанд” хэмээн хоол зүйч Светлана Фус зөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top