өдөр
шөнө
×

Ковидын вакцин үр зулбах эрсдэлийг бууруулсан гэв

“COVID 19”-н эсрэг вакциныг жирэмсэн байхдаа хийлгэхэд үр зулбах эрсдэл буурсан гэж эрдэмтэд дүгнэсэн тухай “JAMA Pediatrics” мэдээллээ. Эрдэм шинжилгээний 9 бүтээлд өргөн цар хүрээтэй анализ хийжээ. Ойролцоо насны, ковидоор өвчлөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийг сонгон авч судалжээ. Тэдний 81 мянга нь жирэмсэн байхдаа коронавирүсийн ямар нэг вакцин хийлгэсэн бол 225 мянга нь вакцинжуулалтад хамрагдаагүй байв. Судалгаанаас үзэхэд вакцин тариулсан эмэгтэйчүүдэд үр зулбах эрсдэл буурсан төдийгүй үхсэн хүүхэд төрүүлэх, дахиж халдвар авах тохиолдол ч багасчээ. Вакцинжуулалтад хамрагдаагүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад вакцин хийлгэсэн эмэгтэйчүүд нь жирэмсний 2 ба 3-р улиралд хугацаанаас өмнө төрөх магадлал буурсан байна. 
“Жирэмсэн үедээ вакцин тариулахад эх ба хүүхддэд сөрөг нөлөөгүй. Гэхдээ судалгааг үргэлжлүүлэх хэрэгтэй, вакцинжуулалтын нөлөөг тодруулахын тулд улам олон өгөгдлийг сонгон ажиглах ёстой” хэмээн эрдэмтэд ярилаа.  
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top