өдөр
шөнө
×

Турахын тулд хэзээ хоол идэх вэ?

Биеийн жингээ хасахыг хүсдэг бол оройн хоолоо оройтуулахаа боль гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Турахын тулд хэзээ хоол идвэл хамгийн тохиромжтой  болохыг Америкийн эрдэмтэд олж тогтоов. Тэдний судалгаа “Cell Metabolism” сэтгүүлд нийтлэгджээ.
Эрдэмтэд сайн дурын 16 хүн дээр туршилт явуулжээ. Оролцогчид бүгд илүүдэл жинтэй байсан. Тэднийг 2 бүлэгт хуваан адилхан хоол санал болгов. Гэхдээ эхний бүлэг өглөө 9 цагт, өдөр 1 цагт, оройн 5 цагт хоолоо иддэг. Харин нөгөө бүлэг өдөр 1 цагт, бас 5 цагт, орой 9 цагт хоолоо идэж байв. Туршилтын үеэр оролцогчид их өлссөн болон хоол идэх хүсэл төрсөн цагаа тэмдэглэх ёстой байсан. Хүмүүсийн биеийн байдлыг бодитоор хянахын тулд тэднээс цусны шинжилгээ, өөхөн эдийн дээж авч, мөн биеийн температур болон энергийн зарцуулалтыг хэмжиж байлаа. 
“Хоолоо оройтуулж идэхэд өлсөх мэдрэмж 2 дахин нэмэгдэж байв. Энэ нь цатгалан байх мэдрэмжийг “хариуцдаг” лептин дааврын бууралттай холбоотой бололтой. Авсан шинжилгээнээс үзэхэд 2-р бүлгийн оролцогчдын өөхөн давхаргын хэмжээ илүү тод ялгарч бас калорийн “шаталт” нь илүү удаан (тодруулбал 60 калориор бага) байв. Оройтуулж хоолоо идсэнээрс өлсөх мэдрэмж улам нэмэгддэг нь ийнхүү батлагдлаа. Иймээс өлсгөлөн мэдрэмжээ дарахын тулд эрт хооллож хэвших нь зүйтэй” гэж эрдэмтэд дүгнэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top