Наранцэцгийн үр бол тэжээлийн бодисууд, уураг, эслэг, ашигтай өөх тосоор баялаг бөгөөд Е, В6, В9 (фолийн хүчил) зэрэг витаминууд, мөн фосфор, зэс, цайр, магни, марганец, селен гэх мэт чухал микро элементүүдийг агуулдаг. Уураг, эслэг, магни зэрэг нь цусан дахь саахарын түвшнийг зохицуулахад чухал үүрэгтэй. В бүлгийн витаминууд, фолийн хүчил зэрэг нь зүрхний ажиллагаанд тустай, Түүнээс гадна В бүлгийн витаминууд нь цусны эргэлт, бодисын солилцоо, ферментатив урвал зэрэг процесст нэн шаардлагатай. Харин Е витамин бол эсүүдийг гэмтлээс хамгаалж дархлааны систем болон эсүүдийн дохио дамжуулалтыг сайжруулдаг.
Атга наранцэцгийн үр идэхэд л бие махбодид шаардлагатай тэжээлийн бодисуудыг авна. 3 долоо хоногийн турш тогтмол энэ үрийг хэрэглэхэд артерийн даралтын үзүүлэлт сайжирч байгааг судалгаагаар баталсан. Наранцэцгийн үрийг ялангуяа 50-иас дээш насныхан хоолны цэсэндээ оруулбал зохино. Иймээс жигнэмэг, амттан идэхийн оронд атга самар идэж байгаарай.