Америкийн Пенсильвани мужийн Анагаахын коллежийн эрдэмтэд судалгаа явуулж “COVID 19”-н вакцинжуулалт ба коронавирүсээр өвчлөх үед миокардит (зүрхний булчингийн үрэвсэл) болох эрсдэлийг харьцуулан үзэв. Тэдний судалгааны материалыг “Frontiers in Cardiovascular Medicine” сэтгүүл нийтэлжээ. Эрдэмтдийн баг 58 сая өвчтөний өгөгдлийг судалсан, энэ бол өнөөдрийн байдлаар хамгийн өргөн, цар хүрээтэй судалгаа юм.
"Коронавирүс нь миокардит тусах эрсдэлийг 15 дахин нэмэгдүүлдэг бол "COVID 19"-н вакцин нь энэ эрсдэлийг 2 дахин ихэсгэдэг" гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.
Эрдэмтэд дараа нь вакцин тариулсан болон вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийг харьцуулжээ. "Вакцин хийлгэсэн тохиолдолд миокардитын эрсдэл тариулаагүй хүмүүсийнхээс 2 дахин их. Үүний зэрэгцээ ковидоор өвчилсөн үед миокардит тусах эрсдэл нь вакцинжуулалтын дараахаас 7 дахин их байна. Энэ нь вакцины ашиг тус эрсдэлээс хавьгүй давуу гэдгийг баталлаа. Түүнчлэн коронавирүсээс болж миокардитаар нас барсан хүний тоо нь вакцинжуулалтын улмаас миокардитаар нас барсан хүмүүсээс олон байна.... Коронавирүсийн халдвар аваагүй хүмүүстэй харьцуулахад ковидоор өвчилсөн өвчтөнүүдэд миокардит тусах эрсдэл 15 дахин их... .Миокардитын үед цээжээр өвдөх, амьсгаа давхцах, зүрхний хэмнэл тогворгүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг.... Товчхондоо коронавирүсийн үед зүрхний булчингийн үрэвсэл 15 дахин ихэсдэг, бүр залуу хүмүүсийн хувьд ч гэсэн. Миокардит нь залуу, эрүүл хүмүүст ч тусах эрсдэлтэй, улмаар удаан хугацааны турш эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг. Тэр бүү хэл залуу насныханд миокардит тусах эрсдэл өндөр” гэж эрдэмтэд сэрэмжлүүлэв.