Эдгээр аргыг өөр дээрээ туршихын өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү.
* 0,5 литр ус буцалгаж бэлдэнэ. Сармисны 3-4 хумсыг нухаж буцалсан усандаа хийж таглан сайн хучиж 20 минут байлгана. Үүнийг цай шиг өдрийн турш ууна.
* Сармисыг сайн нухаж бэлдэнэ. Нухсан сармисаас 100 граммыг тасалж аван дээрнь 1 литр хуурай, улаан вино нэмнэ. Энэ холимгийг дулаан, гэрэлтэй газарт 14 хоног байлгахдаа үе үе сэгсрэх ёстой. Дараа нь шүүж аван хөргөгчинд хадгал. Сармистай виноноос өдөрт 3 удаа тус бүр 1-2 хоолны халбагыг хоол идэхээс өмнө хэрэглээрэй.