өдөр
шөнө
×

"Омега 3" тархинд сайн

“Омега 3” өөхний хүчил нь хижээл насанд уураг тархины ажиллагааг дэмжиж ой ухааныг саруул, хурц соргог хэвээр байлгадаг” гэж Техассын их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний туршилтын үр дүнг “Neurology” сэтгүүл нийтэлжээ. Туршилтанд 2183 хүн хамрагдсан ба дундаж нас 46, бүгд инсульт болж байгаагүй хүмүүс байв. Оролцогчид хоолны цэсэндээ "омега 3" өөхний хүчлийг нэмж хэрэглэж байсан аж. “Омега 3 ба ой тогтоолтыг хэвийн байлгах үүрэгтэй гиппокампын хооронд уялдаа холбоо байгааг манай туршилт баталлаа. Хэрэв "омега 3"-ыг бүр залуу наснаас  эхэлж хэрэглэвэл та уураг тархиа хамгаалж чадна, улмаар дунд эргэм насанд ажиглагддаг тархины хөгшрөлтөөс сэргийлэх боломжтой. Ийм учраас загас, түрс, самар, төрөл бүрийн тосыг хэрэглэх замаар "омега 3"-ын порцоо нэмэгдүүлээрэй” хэмээн туршилтыг санаачлагч Клаудия Сатизабал ярилаа.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top