Бие организмд хортой бодисууд их хэмжээгээр хуримтлагдах нь олон шалтгаантай, эм их уух, буруу хооллолт, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, эрүүл мэндэд ашиггүй ундаа шингэх уух гэх мэт. Ийм учраас үе үе бие махбодио, түүнчлэн элгээ цэвэрлэх хэрэгтэй. Мэдээж, элэг цэвэрлэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах ёстой. Чухам эмч л танд тохирсон зөв арга замыг хэлж өгнө. Хэрэв та доор дурдсан ардын аргыг өөр дээрээ туршихыг хүсвэл эхлээд архаг өвчтэй эсэхийг тодруулж эмчтэй зөвлөлдөөрэй.
Та зөгийн бал, цэвэр ус, батраш буюу мята, нимбэгийн шүүс, апельсины шүүс бэлдээрэй. 1 литр усыг буцалгаж дээр нь батрашийн шинэ навчаас хэдэн ширхэгийг нэмж галаа унтраан 5 минут байлга. Дараа нь батраштай усаа өрөөний температур хүртэл хөргөж нимбэгийн шүүс хэдэн дусал, апельсины шүүс тал стаканыг хийнэ. Яг уухын өмнө 1 хоолны халбага зөгийн бал нэмээрэй.