өдөр
шөнө
×

Зүрхэнд хэрэгтэй будаа

“Төрөл бүрийн будааны бүтэц өөр. Зүрхэнд хамгийн ашигтай будааг сонгохын тулд гликемик индексийг харах хэрэгтэй, энэ индекс бага байх тусам сайн. Гурвалжин будаа, овъёос, киноа, зэрлэг будааг (цагаан будаанаас бусад) хэрэглэхийг зөвлөж байна. Гурвалжин будаа бол В бүлгийн витамины агууламжаар тэргүүлдэг, мөн фосфор, кали, марганц, кальци, магниар баялаг, бас түүнд төмөр бий. Хөц будаа их тэжээллэг, гэхдээ глютен агуулдаг учраас зарим хүнд тохирохгүй байж магадгүй. Овъёосны будаа нь үйлдвэрлэгчээс хамааран өөр өөр, иймээс худалдаж авахдаа глютентэй эсэхийг баглаа боодол дээрээс нь шалгаж болно. Киноа, амарант зэрэг будаанд их хэмжээний уураг агуулагддаг” хэмээн Оросын хоол зүйч, нутрициологч мэргэжилтэн Наталия Кочубеева ярилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top