өдөр
шөнө
×

Үнэрлэх чадварыг сайжруулах дасгал

“Үнэрлэх чадвараа сайжруулахын тулд дасгал сургуулилт тогтмол хийх хэрэгтэй. Өдөрт 2 удаа дор хаяж 4 өөр үнэрийг үнэрлэж бай. Энэ дасгалыг хэдэн сарын турш тасралтгүй хийх хэрэгтэй” хэмээн эрдэмтэд зөвлөж байна. Коронавирүсийн халдвар авсны дараа үнэрлэх, амтлах чадвар буурдаг тухай бүгд мэдэх байх. “Ковид тусаад эдгэрсэн хүмүүсийн үнэрлэх чадварыг сэргээхийн тулд стероид эм хэрэгслээр эмчилдэг. Гэтэл энэ арга өндөр үр дүн өгөхгүй байна. Кортикостероид эмийг бие организмын үрэвслийг арилгахад ашигладаг. Зарим эмч үүнийг “COVID-19”-өөр өвчилсөн хүмүүст өгч үнэрлэх чадварыг нь дахин сэргээх гэж оролддог. Гэтэл энэ төрлийн эм харш нөлөө үзүүлэх нь бий, сэтгэл санаа огцом өөрчлөгдөхөөс өгсүүлээд даралт ихдэх гэх мэт. Иймээс эмийн бус аргаар үнэрлэх чадварыг сайжруулах хэрэгтэй” гэж Зүүн Английн их сургуулийн профессор Карл Филпотт тайлбарлалаа. 
Судалгаанаас үзэхэд, ковидоор өвчилсөн хүмүүсийн 90%-д 6 сарын дараа амт мэдрэх, үнэрлэх чадвар бүрэн сэргэжээ. “Үнэрлэх дасгал хийх нь энгийн бөгөөд үнэгүй эмчилгээ, үүний ачаар дээрх хугацааг богиносгох боломжтой. Энэ арга нь нейропластик буюу өөрчлөлт, бэртэл гэмтлийн үед нөхөн сэргэх уураг тархины чадвар дээр үндэслэсэн” хэмээн Карл Филпотт мэдэгдлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top