Цусаа халгайн ханд, чанамлаар цэвэрлэх нь олон өвчний үед сайн үр дүн өгдөг, мөн хаврын улиралд ядаргааг тайлж нойрмог байдлаас ангижруулна. Ийм курс эмчилгээ бөөр, давсгийг эрчимжүүлж хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг, түүнчлэн бие организмыг их хэмжээний витамин, минерал бодисуудаар хангана.
Халгайтай цай бэлдэх
2 хоолны халбаганд халгай овоолж хийнэ, дээр нь 2 литр буцалсан ус нэмээрэй. Энэ 2 литр цайг өдөр бүр 15-19 цагийн хооронд уух ёстой. 14 өдрийн турш уухад курс эмчилгээ гэж тооцно. Дараа нь 14 хоног завсарла, тэгээд сар хорогдох (багасах) үед давтан хийж болно. Эрүүл хүн 14 өдрийн ийм курс эмчилгээг 2 удаа хийхэд хангалттай. Харин өвдсөн бол биеийн байдал дээрдтэл хийнэ, мэдээж энэ үед эмчлэгч эмчээсээ зөвлөгөө, заавар аваарай. Ийм курс эмчилгээнд зөвхөн шинэхэн, залуу халгайн навчийг ашигладаг тул хавар дөнгөж ургах үеэр хийсэн нь дээр. Өвлийн улиралд халгайгаар цус цэвэрлэх эмчилгээг хийх хэрэггүй. Харин хүнд хоол идсэний дараа заримдаа халгайтай цай уух ашигтай.