өдөр
шөнө
×

Өвөл таргалахгүйн тулд самар ид

“Өвлийн улиралд илүүдэл жинтэй болохоос сэргийлье гэвэл спортоор оролд, эсвэл биеийн тамирын зааланд маш эрчимтэй бөгөөд үе үе завсарлан хичээллэх хэрэгтэй. Яагаад гэвэл, биеийн ачааллыг зөв хооллолттой хослуулсан тохиолдолд л бодит үр дүн гардаг. Жинтэй дасгал хийх нь таргалах эрсдэлийг 30% бууруулдаг. Гэхдээ анх удаа өргөх бол хэзээ ч хэт хүнд жингээс эхэлж болохгүй. Үүний зэрэгцээ 20 градусын хэмтэй ваннд орж бай, энэ нь бие организмын “өөх шатаах” процессыг эрчимжүүлдэг. Хоолны цэсэндээ ногоо, жимс, бүхэл үрийн хүнсийг аль болох ахиу оруулах хэрэгтэй. Мөн самар, шош хэрэглэх нь өвөл биеийн жингээ барихад нэн тустай. Яагаад гэвэл, тэдгээрт агуулагддаг эслэгүүдийн ачаар цатгалан мэдрэмж удаан хадгалагдана. Өдөрт 1 удаа ямар ч нэмэгдэлгүй йогурт хэрэглэ, энэ хүнс гэдэсний эрүүл, микробиомыг дэмжиж өлсөх мэдрэмжийг дардаг. Унтахаас 3-4 цагийн өмнөөс юм идэх хэрэггүй” гэж Америкийн хоол зүйч Алекс Руани “The Times” сонинд ярилцлага өгөхдөө зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top