өдөр
шөнө
×

Залуужуулах маскийг өөрөө бэлд

Нүүрний арьсыг арчлахад далайн хатаасан замаг (ламинари) ашиглаарай. Далайн замагтай маск таны арьсанд тэжээл өгч хөгшрөлтөөс сэргийлнэ. Долоо хоногт 3-4 удаа ийм маск нүүрэндээ тавь, үр дүн нь 2-3 долоо хоногийн дараа шууд мэдрэгдэж нүүр царай гэрэлтэж гоё толигор гоё болно. Хэрэв та тогтмол хэрэглэвэл наснаасаа 3-6 насаар залуу харагдах болно. Хатаасан замгаас 2-3 цайны халбагыг авч дээр нь буцалсан халуун уснаас 4-5 цайны халбагыг нэмнэ. Сайн хутгаж, таглаад халуун ууранд нь 5-10 минут байлгах ёстой. Усыг ихдүүлж болохгүй, нүүрэн дээрээ тавихад урсах болно. Тослог арьстай бүсгүйчүүд энэ холимог дээр хэдэн дусал нимбэгийн шүүс нэмэх хэрэгтэй. Хэрэв хуурай арьстай бол тунгаагаагүй ургамлын тос, эсвэл А ба Е витамины тосон уусмалаас хэдэн дуслыг нэм. Маскаа сайн хольж хутгасны дараа нүүрэндээ түрх, 20-25 минутын дараа нь бүлээн усаар зайлна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top