өдөр
шөнө
×

Бохир агаараас болж өсвөр настнуудын даралт ихэсч байна 

Английн зүрхний эмч нар, эрдэмтэд "Бохир агаараас болж өсвөр настнуудын зүрх өвдөж, даралт ихэсч байгааг олж тогтоолоо" хэмээн  мэдэгдсэн тухай “Current Problems in Cardiology” сэтгүүл бичжээ. Лондоны хааны коллежийн мэргэжилтнүүд 12-оос дээш настай 15000 өсвөр настны мэдээлэл, өгөгдөл дүн шинжилгээ хийсний дараа ийм дүгнэлт хийсэн аж. Тэдний эрдэм шинжилгээний ажил Европыг төдийгүй Хятадыг хамарсан юм байна. 
"Авто машины яндангийн угаараас илэрсэн PM2,5 микро хэсгүүд, машины дугуйгаас ялгардаг PM10 нь өндөр даралтыг өдөөх гол хүчин зүйл болжээ.... Энэ нь даралт ихдэх өвчин, зүрхний өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлсэн.... Насанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад өсвөр настнууд гадаа гудамжинд тоглож зугаалах зэргээр их цагийг өнгөрүүлдөг,. Иймээс тэд орчны нөлөөнд өртөмтгий, хэт эмзэг гэж хэлж болно. Цаашид ээмэлт судалгаа явуулж бохир агаараас хамгаалах төрөл бүрийн арга хэмжээ авах шаардлагатай" гэж эрдэмтэд мэдэгдэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top