өдөр
шөнө
×

Хушга чихрийн шижин өвчнөөс сэргийлдэг

АНУ-ын Бостон дахь Харвардын нийгмийн эрүүлийг хамгаалах сургуулийн эрдэмтэд “Хушга тогтмол хэрэглэвэл чихрийн шижин өвчин тусахаас сэргийлж чадна” хэмээн мэдэгдлээ. Энэ дүгнэлтэд хүрэхийн тулд эрдэмтэд 10 жилийн турш хушганы нөлөөг судалжээ. Судалгаанд 35-77 насны 13,7 мянган эмэгтэй хамрагдсан аж. “Бид эмэгтэйчүүдийн хоолны зуршил болон хушганы хэрэглээг судалж мөн тэдний өөхөн эдүүдийн хэмжээ, жинг тооцон үзэж байв. Бүтэн сарын турш 1-3 удаа хушга идэхэд II төрлийн чихрийн шижин өвчин тусах эрсдэл 4% буурч байсан, харин 7 хоногт 1 удаа хушга хэрэглэхэд энэ эрсдэл 13%-иар багассан. Эмэгтэйчүүд 7 хоногт 2-3 удаа хушга идэхэд чихрийн шижин тусах магадлал бараг дөрөвний нэг буюу 24%-иар буурч байлаа. Тиймээс хушгыг тогтмол хэрэглэхэд чихрийн шижин өвчнөөс хамгаалах нөлөө үзүүлдэг аж. Гэхдээ түүнийг их хэмжээгээр хэрэглэж болохгүй, 28 грамм орчим хушга идэхэд хангалттай. Бид судалгааг зөвхөн эмэгтэйчүүд дээр хийсэн боловч хушга мөн эрчүүдэд ийм нөлөө үзүүлнэ гэж бодож байна” хэмээн Америкийн эрдэмтэд тайлбарлажээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top