өдөр
шөнө
×

Сармистай ус ашигтай

Энэ зөвлөгөөг өөр дээр туршихын өмнө эмчтэй зөвлөлдөнө үү. 
Сармисын ашиг тусыг мэдэхгүй хүн цөөхөн. Харин сармистай ус ямар ашиг тустай вэ? Гүн стресс болон архи, тамхи, энергетик ундаа зэрэг олон хүчин зүйлээс болж цусны судсууд “бөглөрдөг”. Үүнээс сэргийлэхийн тулд сармистай ус уугаарай. Ийм ус  нь микроб ба вирүсийн эсрэг үйлчилгээтэй, мөн цус шингэлэх, илүүдэл холестериныг судсуудаас зайлуулах, даралт бууруулах, судсуудыг уян хатан болгох зэрэг ашигтай. Түүнчлэн сармис нь кальцийн индексийг бууруулдаг. Эрүүл хүний энэ индекс 0 байх ёстой бол зүрхний өвчний эхэн үеэс нэмэгдэж эхэлдэг аж. Сармистай ус бэлдэх арга амархан. Сармисны 1 ширхэг хумсыг буталж няцлан 300-350 мл усанд хийнэ. Дээр нь 1 халбага оливын тос нэм, энэ нь сайн шингэхэд хэрэгтэй. Сармистай усыг 15-20 минут байлгаад ууна. Хэрэв ийм ус уухыг хүсэхгүй бол зүгээр хоолондоо нэмэх буюу өдөрт 1 хумс сармис идэж болно. Хамгийн гол нь сармис маш сайн чанартай байх ёстой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top