өдөр
шөнө
×

Биеэс хортой бодисуудыг гадагшлуулах арга

Улаан буудайн соёолсон үрийг хүнсэнд хэрэглэж биеэ эрүүлжүүлэх аргыг хүмүүс эрт дээр үеэс мэддэг. Харин Английн эрдэмтэд “Улаан буудайн үрийг соёолуулж шүүсийг нь уувал бие махбодиос хортой бодисууд гадагшилна. Энэ шүүсэнд олон витамин, минерал агуулагддаг, 80% хлорофилл бий. Хлорофиллгүй бол эсүүдэд фото синтез явагдахгүй. Өдөр бүр улаан буудайн соёолсон үрийн шүүсээс 30 мл уувал маш үр дүнтэй” гэж зөвлөж байна. Багахан хэмжээний ийм шүүсэнд агуулагдах ашигтай бодис, амин хүчлийн хэмжээ нь 5 кг шинэхэн ногооныхтой тэнцдэг. Соёолсон үрийн шүүс бол эмчилгээний шинж чанартай бөгөөд элэг, гэдэс, ходоод, уушиг, бөөрөөс хортой бодисуудыг гадагшлуулдаг. Түүнчлэн улаан буудайн соёолсон үрийн шүүс нь цусыг шинэчилдэг. Түүнд идэвхтэй төмөр агуулагддаг учраас цусны системийг идэвхжүүлж, гемоглобины түвшинг нэмэгдүүлэн артерийн даралтыг хэвийн болгодог. Өдөр бүр ийм шүүс хэрэглэснээр цусны бүтэц, судасны байдал сайжирч, улмаар зүрхний үйл ажиллагаад эерэгээр нөлөөлдөг аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top