өдөр
шөнө
×

Наслалтад биеийн жин нөлөөлдөг гэжээ

Америк улсын Огайо мужийн их сургуулийн болон Йельскийн их сургуулийн эрдэмтэд хамтарч судалгаа явуулсны эцэст хүмүүсийн биеийн жин ба наслалтын хооронд уялдаа холбоо байгаа олж тогтоожээ. 73 нас хүрсэн 4575 хүний өгөгдөл мэдээлэлд эрдэмтэд дүн шинжилгээ хийжээ. “Залуудаа хэвийн жинтэй байсан хүмүүс ахимаг насанд эрт үхэх эрсдэл бага гэсэн дүгнэлтэд бид хүрлээ. Биеийн жин нэмэгдэхэд бодисын солилцоо, хоол боловсруулалтын хурд, биеийн хөдөлгөөн, гений удамшил, тархины өвчин зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Таргалах магадлалд уураг тархины процесс (гипоталамус дахь астроцитүүдийн липид метаболизм) шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг аж” хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Тэдний судалгааны дүнг “Annals of Epidemiology” сэтгүүл  нийтэлжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top