өдөр
шөнө
×

Эрүүлээр турах арга

Шинэ он гарахад яг нэг сар үлдлээ. Шинэ жилийн баяртаа бэлдэж буй бүсгүйчүүд хэрэв жингээ хасахыг хүсвэл дараах зөвлөгөөг дагана уу.
- Өглөө бүр аяга бүлээн ус уу.
- Заавал өглөөний цай ууж гараарай. 
- Бага порцоор 2-3 цаг тутамд юм идвэл зохино.
- Майонез, кетчупийг хоолны цэсээсээ бүрмөсөн хас. 
- 18 цагаас өмнө оройн хоолоо идэх хэрэгтэй. Эсвэл унтахаас 3-4 цагийн өмнө  юм ид. 
- Хийжүүлсэн болон чихэрлэг ус бүү уу.
- Уураг хүнсэндээ хэрэглэ: Өндөг, мах, тахиа, загас, аарц, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн.
- Шарсан, тослог болон гурилан, чихэрлэг хүнс бүү ид.
- Цагаан будаа, хүүхдийн будаанаас бусад бүх төрлийн будааг хэрэглэ.
- Төмсөөс бусад бүх төрлийн ногоог хүнсэндээ хэрэглэхэд гэмгүй.
- Гадил, усан үзмээс бусад бүх жимсийг идээрэй.
- Сүү, цагаан идээний тослог 1%-иас илүүгүй байвал сайн.
- Өдөрт ядаж 20-30 минут биеийн дасгал хийж, спортоор хичээллэж бай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top