Эдгээр аргыг өөр дээрээ туршихын өмнө заавал эмчээс зөвлөгөө авна уу.
* Ханд бэлдэхийн тулд 250 мл час халуун, буцалсан усанд 25 грамм хатаасан халгайн навчийг хийж 4 цаг хандална. Дараа нь шүүж аван элэг, бөөр, уушиг, ходоодны өвчний үед мөн атеросклероз, цус багадах үед хэрэглэж болно. Өдөрт 4-6 удаа тус бүр 1 хоолны халбага халгайн ханд ууна.
* Үсний ургалтыг сайжруулахын тулд 7 хоногт 1-2 удаа хуйхандаа халгайн ханд түрх.
* Ревматизм, чихний булаг гоожих, түрүү булчирхайн өвчний үед халгайн хандтай ваннд сууж болно.
* Халгайн навчаар ханд бэлдэж биеийн шарх, яр гарсан хэсгийг угааж цэвэрлэж болно.
* Шинэхэн халгайн шүүсээр ходоодны болон давсагны өвчнийг эмчилдэг. Үүний тулд өдөрт 3-4 удаа хоолны өмнө тус бүр 1 хоолны халбага халгайн шүүс уугаарай.
* Дотоод цус алдалтын үед халгайн шүүсээс өдөрт 3 удаа тус бүр 1 цайны халбагыг хэрэглэж болно.