өдөр
шөнө
×

Жирэмсэн эхийн санхүүгийн стресс урагт сөрөг нөлөөтэй гэв

Жирэмсэн байхдаа мөнгө санхүүгээс үүдэлтэй стресст өртсөн эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдийн эсүүд хугацаанаас өмнө хөгширдөг тухай АНУ-ын Калифорний их сургуулийн эрдэмтэд мэдэгдсэнийг “Psychological Medicine” сэтгүүл нийтэлжээ. 
Судалгаанд 110 европ арьстан, 112 хар арьстан эмэгтэй оролцжээ. Эмэгтэйчүүд бүгд 40 орчим насных байв. Жирэмсэн үед хамгийн хүчтэй нөлөөг нийгмийн нөхцөл байдал биш харин санхүүгийн стресс үзүүлдэг болохыг эрдэмтдийн судалгаа баталлаа. Санхүүгийн стресстэй эхчүүдээс төрсөн хүүхдүүдийн “теломер” (хромосомын төгсгөл хэсэг бөгөөд наслалтыг тодорхойлдог) нь богиноссон, “хөгширсөн” байв. Энэ бол тухайн хүүхдэд зүрхний өвчин эрт тусах, чихрийн шижинтэй болох, богино наслах зэрэг сөрөг уршиг дагавартай гэсэн үг. Хачирхалтай нь, “богино теломер” зөвхөн европ арьстан хүүхдүүдэд ажиглагдсан аж. Негр эхчүүдийн санхүүгийн стресс яагаад ч юм урагт нөлөөлөөгүй байв. 
Үүний шалтгааныг эрдэмтэд тогтоож чадаагүй байна. “Энэ нь негр эхчүүдийн соёл, угсаатны онцлогтой холбоотой байх. Тэд олон зууны турш арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж байсан учраас стрессийн нөхцөл байдлыг амархан даван туулдаг болсон байж магадгүй” гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top