өдөр
шөнө
×

Муурны харшлын эсрэг вакцин бүтээжээ 

Дэлхийд анх удаа муурны харшлийн эсрэг вакциныг Орос улсын Сеченовскийн их сургууль болон Вена хотын анагаахын их сургуулийн эрдэмтэд хамтарч бүтээсэн тухай “РИА Новости” агентлаг мэдээллээ. Муурны вакцин одоо клиникийн өмнөх судалгааг амжилттай давсан ба удахгүй клиник туршилтууд явагдах аж. “Энэ вакциныг бүтээхээр 2 баг ажилласан, Москвад бас Вена хотод. Бидний энэ ажил бол удаан үргэлжилсэн, их хэцүү хөдөлмөр байлаа... Дараачийн шат бол токсилог болон клиник туршилтуудыг явуулах. Бид эдгээр ажлыг 2023-2024 онд амжуулахаар төлөвлөсөн. Дараа нь муурны вакцинаа бүртгүүлэх болно” хэмээн ОХУ-ын ШУА-н академч, Сеченовскийн их сургуулийн дархлаа, харшил судлалын кафедрын эрхлэгч, төслийн удирдагч Александр Караулов ярив. Харин Сеченовскийн их сургуулийн хэвлэлийн алба “Муурны харшлаас хамгаалах энэ вакцин бол дэлхийд анхдагч. Манай вакцин аюулгүй бөгөөд мууртай холбоотой бүхий л төрлийн харшлаас үр дүнтэй хамгаалж байгаа нь тогтоогдсон” хэмээн мэдэгдлээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top