өдөр
шөнө
×

Турах 4 дүрэм

Өөрийгөө зовоолгүй, өлсч ядрахгүй турах арга бий. Үүний тулд дараах, энгийн 4 дүрмийг мөрдөх хэрэгтэй. 
1. Иддэг хоолоо дөрөвний нэгээр багасга
Та заавал идсэн калорио тоолж өдөр бүр жин дээр зогсох шаардлагагүй. Зүгээр л өдөр тутам иддэг хоолны хэмжээг дөрөвний нэгээр бууруулах хэрэгтэй. Үүний үр дүн тун удахгүй илтэд харагдаж, мэдрэгдэж эхэлнэ. Ийм хэмжээний хоолонд дассаны дараа та хоол хүнсээ дахиад дөрөвний нэгээр багасга. Та ийм байдлаар хүссэн жиндээ хүрч чадна.
2. Хоол идэхдээ өөр юманд бүү сатаар 
Хоол цайны цагаар элдэв зүйлд анхаарал сарнихаас сэргийл. Хоолондоо хамаг анхаарлаа төвлөрүүлж өнгө ба үнэр, амтыг бүрэн мэдэрч сур. Үүний ачаар таны ходоод цадахаар барахгүй тархи тань “дүүрч” бүрэн ханамж авдаг болно. 
3. Хоол хүнсээ маш сайн зажилж ид
Аманд орсон үмх бүрийг 32 удаа зажилсны дараа залги гэж хоол зүйчид зөвлөдөг. Яагаад гэвэл, муу зажилсан хоолны тэжээллэг бодисууд таны бие махбодид муу шингэдэг, улмаар хэсэг хугацааны дараа дахин юм идмээр санагдах болно. 
4. Юм идэж байхдаа цай, кофе ууж болохгүй
Хоолоо идээд араас нь цай ба кофе уух дэмий. Кофе, цайнд агуулагддаг танин хэмээх химийн бодис нь хоолны чухал микро ба макро элементүүдийн заримыг устгадаг. Ийм учраас хоол идсэнээс хойш ядаж 1 цаг өнгөрсний дараа цай, кофе уух хэрэгтэй. Харин 1 цагийн дотор хоолны ашигтай бодисууд шингэж амжина. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top