өдөр
шөнө
×

Цусны судсаа цэвэрлэх тухай

Өвчин туссаны дараа эмчлэхээс урьдчилан сэргийлэх нь хавьгүй амархан, иймээс цусны судсуудыг цэвэрлэх жор танд хэрэг болж магадгүй. Мэдээж, өвчин туссан бол эмчид хандах хэрэгтэй, эмчлүүлж байгаа бол шинэ юмыг туршихын өмнө заавал эмчээс зөвлөгөө аваарай. 
1-р жор: Цусны судсуудын уян хатан байдлыг дэмжихийн тулд нимбэгийн шүүс, зөгийн бал наранцэцгийн тосоос тус бүр 1 цайны халбагыг авч сайн холино. Эмчилгээний курс 10 өдөр. 
2-р жор: Зөгийн балаас 1 цайны халбага авч, тал нимбэгийн шүүстэй холин дээр нь буцалсан бүлээн ус хийнэ. Усны хэмжээ стаканы дөрөвний гурваар байхад болино. Үүнээс унтахын өмнө 10 өдөр дараалан ууна. 
3-р жор: Дунд зэргийн нимбэгээс 2 ширхэгийг авч махны машинаар машиндана. Дээр нь 2 хоолны халбага зөгийн бал нэмж холино. Үүнийг шилэн саванд хийж өрөөний хэмд нэг хоног байлгана. Энэ холимгоос өдөртөө хоол идэхийн өмнө эсвэл цай уухдаа тус бүр 2-3 цайны халбагыг ууна.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top