өдөр
шөнө
×

Тамир тэнхээ сайжруулахад нохойн хошуу хэрэгтэй

* Нохойн хошуу жимсэнд агуулагддаг С витамин нь нимбэгээс 50 дахин их: Иймээс 40 грамм нохойн хошуу хэрэглэхэд та С витамины хоногийн хэрэгцээг бүрэн хангана. 
* Ханиад томууг эмчлэхийн тулд: 1 литр усанд хатаасан нохойн хошуу жимсээс 5 хоолны халбагыг хийж, гал дээр 10 минут буцалгана. Дараа нь хандыг хучиж орхино. Энэ чанамлаас 2-3 цаг тутамд уухад 5-7 хоногт эдгэрнэ. Хүсвэл зөгийн бал нэмж болно. 
* Тамир тэнхээ сайжруулах жорыг санал болгоё. 500 мл усанд 2 хоолны халбага нохойн хошуу жимс хийж 15 минут зөөлөн гал дээр буцалга. Энэ хандыг сайн идээшүүлсний дараа цай шиг өдрийн турш ууж болно. Хүсвэл жаахан зөгийн бал нэмээрэй.
* Нохойн хошууны хандыг мөн зүрх судасны өвчин, чихрийн шижин, мэдрэлийн ядаргаа зэрэг өвчний үед ууж болно. 1 стакан усанд 1 хоолны халбага нохойн хошуу хийж 15 минут зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь хандаа 10 -15 цаг идээшүүлж хэрэглэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top