“Хэрэв бүх хүмүүс маскаа зөв зүүж хэвшвэл ханиад томуугийн халдварыг 100% бууруулах боломжтой. Яагаад гэвэл, эрүүл хүмүүсийн бас ханиад томуутай хүний хамрын нүх хаалттай учраас халдвар тархах магадлал 100 дахин багасна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн бүр маск зүүх ёстой. Энэ бол улирлын чанартай амьсгалын замын өвчнийг бүрэн ялах ганц арга. Харин эрүүл хүн ханиадын эсрэг тариа, вакцин хийлгээгүй байсан ч хэрэв маск зүүдэг бол ханиад томуу тусах эрсдэл 20 дахин багасна. Түүнчлэн грипп, ханиад туссан хүн дандаа масктай явдаг бол эргэн тойрны хүмүүсийг халдварлуулах магадлал 5 дахин буурах юм” гэж Оросын дархлаа, харшлын эмч Владимир Болибок мэдэгдлээ.
Нэмж өгүүлэхэд, Орос улсад энэ жил улирлын ханиад томуугаас гадна гахайн ханиад буюу “H1N1” штамм нилээд тархаад байна. 2022 оны энэ гахайн ханиад нь 2009 оны А (H1N1) гриппийн вирүс гэж шинжээчид үзэж байгаа аж.