өдөр
шөнө
×

Nature Cancer: Ковидын эсрэг вакцин цусны хорт хавдраас хамгаалдаг

Германы улсын Фрайбургийн их сургуулийн анагаахын төвийн эрдэмтэд нэгэн шинэ нээлт хийжээ. “COVID 19”-н эсрэг вакцин бол Т-эсүүдийг идэвхжүүлж улмаар цусны хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг” хэмээн эрдэмтэд дүгнэсэн аж. Тэдний судалгааны дүнг “Nature Cancer” сэтгүүл нийтэлсэн байна.
"Цусны хорт хавдраар шаналж буй өвчтөнүүдийн дархлааны систем сул дорой байдаг, иймээс ковид тусах эрсдэл өндөр. Хорт хавдрыг эмчлэх зарим аргыг ашигласны дараа эдгээр өвчтөний биед “SARS-CoV-2”-н эсрэгбиет бага үүсдэг, түүнчлэн “COVID 19”-н вакцин тариулсны дараа бүр алга болдог. Гэхдээ вакцинжуулалт бол Т-эсүүдийг идэвхжүүлдэг, харин эдгээр нь урт хугацааны дархлааг үүсгэдэг билээ. Бид судалгааг цусны 2 төрлийн хорт хавдартай өвчтөнүүд дээр хийсэн (В-эсийн лимфома, олон тооны миелома). Манай судалгааны үр дүнгээс үзэхэд хамрагдсан бүх хүмүүст ковидын эсрэг вакцин хийлгэсний дараа Т-эсүүдийн хариу урвал хүчтэй илэрсэн байсан.... Тиймээс ковидын вакцин нь вирүсийн эсрэг өргөн хүрээний дархлаа үүсгэж байна.... Дээрх 2 төрлийн хорт хавдартай хүмүүсийн эмчилгээг үргэлжлүүлэхийн зэрэгцээ вакцины олон тун тарихыг зөвшөөрсөн” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top